Chimege Writer icon

Chimege Writer

Chimege systems
Free
5.0 out of 5

About Chimege Writer

Монгол түмний олон жилийн мөрөөдөл болсон монгол хэл яриаг бичвэр болгон хөрвүүлэх Чимэгэ бичээч™ системийг бид анхлан бүтээж таны хэрэглээнд өргөн барьж байна. Хэдэн ч цагийн протокол, ярилцлага, лекцийг бичвэрт буулгах боломжтой. Системийн ачаалал хэвийн үед 1 цагийн бичлэгийг 4 минутад буулгах бөгөөд энэ нь таны шивэх цагийг ойролцоогоор 120 дахин багасгана. Энэ бол илбэ биш бодит бүтээл юм.
Та хурдыг мэдэрч, цагаа хэмнэж, бүтээмжээ ихэсгэхийг хүсвэл Чимэгэ бичээч танд заавал байх хэрэглээ болно.

Чимэгэ бичээч яаж ажилладаг вэ?
• Нэвтрэх/бүртгүүлэх: Болор бүртгэл™ байхгүй бол эхлээд Болор бүртгэл авна. Бүртгэлтэй бол Болор бүртгэлээрээ нэвтэрнэ.
• Бичлэг хийх: Утсаараа ямар нэг ярилцлага эсвэл яриа бичнэ. Бичлэг эхлээд зөвхөн таны утсан дээр хадгалагдана.
• Ачаалах: Чимэгэ бичээч рүү бичлэгээ ачаална. Үүний тулд та Болор хэтэвч™-ээ цэнэглэсэн байх шаардлагатай.
• Хөрвүүлэх: Та ачаалсан бичлэгээ сонгоод хөрвүүлэх гэсэн товч товшсоноор яриаг бичвэр рүү автоматаар хөрвүүлнэ.
• Засварлах: Автоматаар хөрвүүлсэн бичвэрээ бидний бүтээсэн засварлагчийг ашиглан маш хялбархан хянаж боловсруулна.
• Татаж авах: Файлын форматаа сонгоод өөрийн компьютерт татаж авна.
Чимэгэ бичээч нь үүлэн технологид суурилсан том систем бөгөөд апп нь таны үйлдлийг хялбаршуулж, бичлэг хийж илгээх, хянахад зориулсан холбогч хэрэгсэл юм.
Танд амжилт хүсье!

Chimege Writer Screenshots