Momade Academy icon

Momade Academy

TomYo EdTech
Free

About Momade Academy

Момэйд бол гэрээсээ ажиллах хүсэлтэй хүмүүсийг багийн зохион байгуулалтад оруулж, нэгдсэн журмаар ажил гүйцэтгэх, орлого олох боломж олгодог үндсэн зорилготой виртуал туслахын агентлаг юм. Харин энэхүү апп бол Momade-ийн гишүүд болон онлайн орчинд ажиллаж сурах, орлого олох сонирхолтой, шинэ чадвар, дадал эзэмших хүсэлтэй хүн бүрт нээлттэй. Тодорхой түвшний сургалтуудыг бүрэн үзэж, даалгавар гүйцэтгэсэн суралцагч бүр агентлагийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. Мөн гишүүдийн дотоод сургалт, хувийн хөгжил, ОУ-ын зах зээлд онлайнаар ажиллах, шинэ мэдлэг мэдээлэл болгоныг энэхүү апп-аар дамжуулан хүргэж байх тул хөгжих, дэвших, хүүхдээ асарч байх үедээ карьераа үргэлжлүүлэх сонирхолтой хүн бүрийн утсанд байж, тогтмол нээдэг дотны зөвлөх тань байх болно гэдэгт итгэлтэй байна

Momade Academy Screenshots