T-test icon

T-test

Batkhuyag Enkhtuwshin
Free
5.0 out of 5

About T-test

Энэхүү аппликейшн нь Төрийн албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэх зорилготой аппликейшн юм. Хэрэглэгч та өөрийн утсандаа татаж суулгаснаар шалгалтанд шаардагдах хүчин төгөлдөр хууль дүрэм, журмуудыг унших, тест ажиллах, тестийн хүрээнд 2 төрлийн шалгалт өгч өөрийгөө сорих боломжтой.

Аппликейшнийг хэрэглэснээр:
- Шалгалтын зарын мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой
- Интернетгүй үед ашиглаж болно
- Хаана ч бэлдэх боломжтой
- Өөрийн амжилтаа тодорхойлох боломжтой
- Таны цаг завыг хэмнэнэ

Одоогоор (2018 оны шинэчлэлт орсон) 44н хуулийн бүлэг уншихаар, Монгол хэл, Нийгэм Түүх, Хууль дүрэм, iQ, Компьютер, Албан хэрэг хөтлөлт гэсэн 6н төрлийн 3500 тестийн сантай, шалгалтын зарыг харах боломжтойгоос гадна таны алдсан тестийг эргэн таньд сануулах чадвартай.

Бид энэхүү аппликейшнийг тасралтгүй хөгжүүлж сайжруулж байгаа бөгөөд хэрэглэгчид хэрэгтэй байгаа боломжуудыг нэмсээр байгаа юм. Цаашид ч шинэ шинэ боломжууд нэмэгдсээр байх болно.

Төрийн албаны шалгалтад хамтдаа бэлдэцгээе!

T-test Screenshots