Боловсролын үнэлгээний байгууллага бүх шатны боловсролын чанарт үнэлгээ, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, дээд боловсролын хөтөлбөрт элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний түвшинд хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий хуулийн этгээдийн хувьд үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, бүх шатны боловсролын үйлчилгээний чанарын баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
Бид хөтөлбөрт суурилсан даалгавар боловсруулах болон үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл хийх арга зүйн талаар шаталсан сургалт зохион байгуулах, СӨБ-ын судалгааны үр дүнд үндэслэн багш нарт зориулсан гарын авлага боловсруулан түгээх, дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулан хэвшүүлэх НЭН ОЙРЫН, бүх шатны боловсролын түвшинд суралцагчийн мэдлэг, чадвар, хандлагыг бодитойгоор үнэлж дүгнэх чанарын үнэлгээний үндэсний тогтолцоог бүрдүүлэх, олон улсын мэргэжлийн байгууллагуудад гишүүнчлэлээ өргөжүүлэх, туршлага солилцох, олон улсын сурлагын амжилтын үнэлгээ хийх судалгаанд хамрагдах [PISA-2022], багш бэлтгэх их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгад боловсролын үнэлгээний хичээл тусгайлан оруулах, аймаг, дүүргийн БСУГ, БХ, ЕБС бүрд үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэнг бэлтгэж, арга зүйгээр хангаж ажиллах ДУНД ХУГАЦААНЫ, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь судалгаа төвтэй мэргэшсэн академик байгууллага болох, үнэлгээний чиглэлээр мэргэшиж, хүлээн зөвшөөрөгдсөн судлаачдаас бүрдсэн багийг байгууллагын хэмжээнд бүрдүүлэх ХЭТ ХОЛЫН төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаад байна.
Дэлхийн жишиг, олон улсын үнэлгээний чиг хандлагад нийцсэн чанартай, хүртээмжтэй боловсролын тогтолцоог бий болгохын төлөө хамтран ажилладаг, туслан дэмждэг хамт олон, харилцагч байгууллага, эрдэмтэн багш, судлаач шүүмжлэгч, оюутан залуус та бүхэнд талархал илэрхийлж, ажил хөдөлмөр, судалгаа шинжилгээ, эрдэм номын үйлсэд тань амжилт хүсье.

Show More